Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны орцонд ой таван сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн сарын 21-22-нд өдөр гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь маш хүнд, хоёр уушги нь битүү хатгаатай байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд охины биеийн байдал эрс муудаж, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч өнөөдөр нас барсан байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас тодруулахад “Охин өнөөдөр 16.40 цагийн орчимд нас барсан бөгөөд одоохондоо нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Харин охины ээжид Эрүүгийн хуулийн тусгай 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.