Нэгдүгээр сарын 14
- Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийг Дүнжингаав худалдааны төвд байгууллаа. Тус төвийн нээлт 10.00 цагт Дүнжигарав худалдааны төвд болох ба нээлтэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно.
- Өнөөдөр бол жилийн 14 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 5, гурван хөх мэнгэтэй хөхөгчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал арвижих сайн өдөр гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.80, юань 305.00, вон 1.67 төгрөг байна.
- 12.00 цагт болох "Сайдын цаг" уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцоно. Уулзалт Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болно.
- Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний хэмжээний форум зохион байгуулах гэж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал зарлажээ. Хурал 11.00 цагаас Засгийн газрын 4-р байр /Санхүүгийн зохицуулах хороо/ 207 тоот өрөөнд болно.
- Монгол Улсад корпорацийн хэмжээнд хүрч буй компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээ болох “Boosting Mongolia” 09.00-18.00 цагийн хооронд МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.
- “Мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн зохистой хэрэглээг дэмжих жил-2016” нээлттэй өдөрлөг Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
- Иргэн Б.Бундхорол 11.30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд сарын турш Сүхбаатарын талбай дээр хийсэн дуугүй суулт болон 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх тэмцлийн дараагийн шатны арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ.
- Нийслэлийн өргөө амаржих газрын номын сан Улаанбаатар хотын номын сангийн харъяа Баянзүрх дүүргийн номын сантай хамтарсан “Номоор жигүүрлэсэн мөнхийн ачтан” өдөрлөг Нийслэлийн өргөө амаржих газрын хурлын зааланд 11.00 цагт зохион байгуулагдах гэж байна.
- Өнөөдөр 12.30 цагт АН-ын байранд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд батламж гардуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Гүрж улсын Үндэсний далбааны өдөр.
- Мөн өнөөдөр бол Тайландын Ой хамгаалах өдөр юм байна.
- 2010 онд Йемен улс Аль Кайдагийн эсрэг дайн зарлажээ.
- 2004 онд Бүгд Найрамдах Гүрж улс 500 жилийн дараа өөрийн орны төрийн далбааг дахин сэргээжээ.
- 1973 онд Элвис Преслигийн “Aloha from Hawaii” тоглолтыг хиймэл дагуулын тусламжтайгаар шууд дамжуулж, тухайн үед шууд дамжуулалтаар хамгийн их үзэгчтэй тоглолт болж байжээ.
- 1907 онд Ямайкад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн нас барж байжээ.