АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сард галт зэвсгийн хуулиа чангатгасан билээ. Тэрээр өсвөр насныхан галт зэвсгээр "наадах" явдал элбэг болсонд сэтгэл эмзэглэж буйгаа хэлсэн юм.
Тэгвэл өчигдөр Нью-Йорк хотын зүүн хэсэгт Брүүклин дүүргийн орчимд ахлах сургуулийн насны хүүхдүүд хоорондоо муудалцаж эцэст нь галт зэвсэг ашиглан нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ.
Цагдаа нар дуудлага авсан даруйдаа хэргийн газарт очиход толгойдоо, мөрөндөө буудуулсан байдалтай байсан ба толгойдоо буудуулсан хохирогч газар дээрээ нас барсан байна. Тэд 18 настай, 17 настай хүүхдүүд байсан бөгөөд нэг нь хэрэг гарсан газарт суралцдаг оюутан байсан бол нөгөө нь шинээр элсэж буй оюутан байжээ.
Ямар шалтгаанаас болж уг хэрэг гарах болсон нь одоогоор тодорхойгүй байна.