“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич агсан Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийхээр болжээ. Тус хурал Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн мэдээллийн өрөөнд 11.30 цагт болох аж.
Талийгаачийг амиа хорлоогүй, гаднын нөлөөтэй нас барсан хэмээн ар гэрийнхэн нь үзэж буй бөгөөд өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж, энэ талаар Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухай талийгаачийн ар гэрийнхэн мэдээлж, олон нийт энэ хэрэгт анхаарал хандуулахыг хүсэж байгаа юм.