ОХУ-ын М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах 10 оюутан шалгаруулж, ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр сургахаар болжээ.
М.Губкины нэрэмжит Нефть, Хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцаа ба эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрхзүй ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрхзүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулах юм.
Тавигдах шаардлага:
- 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа
-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн
-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа
-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа
Бүртгүүлэхдээ энэ сарын 20-ноос ирэх сарын 15-ний хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Шалгалтын зарыг БСШУЯ болон ГХЯ-ны цахим хуудсаар бүртгэлийн дараа жич мэдээлэх юм байна