Хятад улс бол дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч орон билээ. Үйлдвэрлэлийн орон тэдний хувьд нүүрсний хэрэглээний ихэнхийг импортоор авдаг. Харин Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь нийтдээ 204.6 тонн нүүрс байгаа ба 2011 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрч байгаа нь энэ юм.
Үүнийг эдийн засгийн өсөлтийн удаашрал, тус улсын агаарын бохирдлоос шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах бодлого зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Хэдий нүүрсний импорт огцом буурсан ч Хятад улсын зэс, төмрийн хүдэр, баяжмалын импорт нэмэгдсэн байна.