"Витафит" компанийн бүтээгдэхүүн болох "Гоё" брэндийн чацарганын шүүсийг Японы зах зээлд борлуулах болсон талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Энэ талаарх мэдээлэл анх Японы цахим хуудсанд нийтлэгдсэн.
Импортлох гэж буй "Гоё" шүүсийн талаар "Витафит" группийн менежертэй холбогдон тодруулахад "Одоогоор Японы зах зээлд худалдаанд гараагүй байгаа. Энэ талаарх асуудал яригдаж байгаа бөгөөд тун удахгүй Японы талаас мэргэжилтнүүд ирж, "Гоё" чацарганын шүүсийг шалгаж, үнэлгээ өгөх юм. Тиймээс энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй байна" гэв.