Сүүлийн үед ахуйн гал түймэр их гарч, хүн түлэгдэж гэмтэх, амиа алдах тохиолдол багасахгүй байгаа билээ. Тиймээс Онцгой байдлын газрын дарга дүүрэг бүрт гал түймрийн улмаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тушаал гаргажээ. Үүний дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, Хэрэглэгчид үйлчлэх төв, Хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа нар хамтран "Гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх" өдөрлөгийг дүүргийнхээ XII хорооны "Нарантуул-2" худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд амьжиргааны түвшин доогуур нэгэн айлд очиж, цахилгааны монтажийг нь сольж, зориулалтын үнсний сав, таг, зуухны өмнө тавих төмөр зэргийг өгсөн юм. Энэ сарын 16-23-нд нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 40, өдөртөө 30 хэм гарч хүйтрэх учраас гэр хорооллын айлууд түлээ, нүүрсээ сайн базаахын зэрэгцээ галын аюулгүй байдлаа хангахын нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж буй.
Ч.Туяа