Шашны хэт даврагчдын бүлэг болох "Исламын улс" бүлэглэл нь Сири, Иракийн газар нутгийг эзлэн авч өдөр бүр дэлхийн аль нэг улсад халдлага үйлдсээр байна. Тэдний үйлдлийг улс орнууд зогсоож хүчирхэхгүй байгаа билээ. Тэгвэл "Исламын улс"-ын эсрэг тэмцэлд Хятад улс нэгдэж, цэрэг армийн хүчээр туслалцаа үзүүлж магадгүй гэнэ.
Учир нь тус бүлэглэлд хятад гаралтай босогчид ч байгаа ба шинээр элсэх нь ихсэж байгаа учраас Хятадын эрх баригчид санаа зовж байгаа юм.
Одоогоор Хятадын цэрэг АНУ, ОХУ хоёрын хэнтэй нь нэгдэх нь тодорхойгүй байгаа ч Сирид агаарын дайралт хийж буй ОХУ-тай нэгдэх магадлал илүү өндөртэй гэж шинжээчид үзэж байна.