Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 10 дугаар байрны орцонд ой таван сартай охиноо орхиж явсан хэрэг өнгөрсөн сарын 21-22-нд өдөр гарсан. Охиныг нэгэн бүсгүй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгсөн ч охин өчигдөр нас барсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл охиноо орцонд орхиж явсан ээжид ямар хариуцлага хүлээлгэх ёстойг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Өнгөрсөн сарын сүүлчээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай хүүхдийг орцонд хаяж явсан хэрэг гарсан. Үүнд цагдаагийн байгууллага шалгалт хийж, уг хэрэгт холбогдуулан 21 настай Д гэгчийг сэжигтнээр татаж 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Харамсалтай нь охин ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаад амь насаа алдлаа. Тиймээс тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 2-т зааснаар таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.