Индонезийн нийслэл Жакартад болсон цуврал дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар зургаан хүн амиа алдаж арван хүн шархдаад байна. Энэ хэрэгт холбоoтой байж болох долоон хүнийг Жакартагийн цагдаагийн байгууллагынхан sаатуулаад байна.
Мөн халдлага үйлдэж буй босогчид Жакартагийн "Горизонт" барилгыг эзлээд байгаа ба "Исламын улс"энэхүү халдлагыг төлөвлөж байсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад байсан байна. Тэд "Жакартад концерт тоглоно" хэмээн төлөвлөж байсан гэнэ.