Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун улсаа удирдсанаасаа хойш хоёр дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэн билээ. Хоёр дахь туршилтаараа ус төрөгчийн бөмбөг дэлбэлж дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа билээ.
Тэгвэл залуу удирдагч улсынхаа цөмийн дөрөвдэхь туршилтыг амжилттай хийсэн багийнхныг шагнасан тухай өнөөдөр тус улсын төв телевизээр мэдээлж баяр хүргэлээ. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хорооны хуралдааны танхимд энэхүү шагналыг гардуулах ёслол болжээ.
Ким Чен Ун Умард Солонгосын цөмийн салбарын хөгжил өндөр түвшинд гарсныг дэлхий нийтэд харуулаад зогсохгүй, АНУ болон түүний холбоотнуудад анхааруулга болгож чадсан туршилт байлаа гэдгийг цохон тэмдэглэсэн байна.