ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр засгийн газрын хуралдаанаар эбола вирусийн одоо хэрэглэгдэж байгаа эмчилгээнээс илүү үр дүнтэй эм гарган авч бүртгүүлсэн гэсэн сайхан мэдээг дуулгалаа.
Халдварт өвчин, Микробиологийн судалгааны Гамалея хүрээлэн, Эрүүл мэндийн яамтай хамтран хоёр янзын вакцин бүтээсний нэг нь дархлааны хомстолтой байгаа өвчтөнүүдэд зориулсан вакцин гэдгийг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова хэлжээ.
Энэхүү вакцинаар туслах хүсэлт Баруун Африкийн Гвиней улсаас Орост хандаж шинэ ирээд байгаа бөгөөд ерөнхийлөгч В.Путин энэ талаар Эрүүл мэндийн болон Гадаад хэргийн сайд нартаа Африкийн улсуудтай хамтарч ажиллах үүрэг өгчээ.
Мөн тэрээр вакциныг бүтээхэд оролцсон эрдэмтэд, судлаачдад баяр хүргэсэн байна. Вакциныг бүртгүүлэх бичиг баримтыг өнгөрсөн сард бүрдүүлж өгсөн ба одоогоор туршилт явагдсаар байгаа гэнэ. Өмнө нь Эболагийн эсрэг вакциныг АНУ, Их Британи улсууд тус тусдаа бүтээгээд байсан ба ОХУ эдгээр вакцинаас илүү үр дүнтэй вакцин гаргаж авахаар ажилласан байна.
2013 онд Гвиней улсад дэгдсэн Эболагийн халдвар улмаас 11,000 хүн амь насаа алдаад байгаа юм.