Нэгдүгээр сарын 15
- Өнөөдөр бол жилийн 15 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 6, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс сайжрах сайн өдөр гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2003.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.90, юань 305.00, вон 1.66 төгрөг байна.
- Төрийн ордны Есөн хөлт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Монгол Улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ.
- Аж үйлдвэрийн салбарт энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгож буйтай холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” 14.00-18.00 цагт “Туушин” зочид буудлын 5 давхарт байрлах “Соёмбо” танхимд болно.
- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд танилцуулах өдөрлөгийг 16.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.
- Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах юм. Гэрээг 12.00 цагт МҮЭ-ийн холбооны байранд байгуулна.
- 16.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын нээлт болно.
- 11.00 цагт "Мөнхийн үсэг" групп, "Аз Хур" номын их дэлгүүр, "Болор судар" хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран "Эртний сургаалаас суралцъя" эссэ бичлэгийн уралдааныг 13-18 насны хүүхдүүдийн дунд зарлах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 11.00 цагаас Аймгийн цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.
- 12:00 цагаас Төрийн гурван өндөрлөг 9 хөлт цагаан тугтай танхимд дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлнэ.
- 14.00 цагаас Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ.
- 18.00 цагт "Sunjin Grand" зочид буудлын "Grand ball" ресторанд оны шилдэг байгууллагын батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
- Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлч, зураач Ж.Ойланы 20 дахь удаагийн бие даасан уран зургийн үзэсгэлэн 17.00 цагаас Luxury King Tower Apartment-д болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Венесуэл улсын Багш нарын баярын өдөр.
- Мөн өнөөдөр бол Энэтхэгийн Армийн өдөр юм байна.
- 1992 оны энэ өдөр Норвегийн хөл бөмбөгчин Жошуа Кинг мэндэлжээ.
- 1988 оны энэ өдөр БНСУ-ын алдарт хөвгүүдийн хамтлаг болох 2PM хамтлагийн дуучин Jun.K буюу Kim Junsu мэндэлжээ.
- Мөн Америкийн реппер, дуучин Pitbull 1981 оны 1 дүгээр сарын 15-нд төржээ.
- Цахим нэвтэрхий толь болох Википедиа 2001 онд англи хэлээр анхлан гарсан ба удалгүй олон хэлээр бичигдэх сүлжээ болжээ.