Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:02 цагийн үед дуудлага ирж, дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас 2 талын хананд нуралт үүссэн байсан байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийсэн аж.