Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болсноор Алтанбулагийн боомтоор зорчигсдын тоо эрс ихэссэн. Тэгвэл сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан тус хил дээр нэг км урт дараалал үүсчээ.
Бүтэн 32 цаг дугаарлаад зорчиж байгаа хүн ч байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Иргэдийн хэлж буйгаар үүрийн 04.30 гээд хил дээр очиход 250 гаруй машин 2-3 давхар эгнээгээр дугаарлаж байгаа аж.
Мөн хойд хөрш 30 кг-аас дээш барааг шалгадаг, мөн татвар ногдуулдаг юм байна. Тиймээс Алтанбулаг боомтын бүс нутагт амьдардаг иргэд, мөн Сэлэнгийнхэн худалдаачдын ачааг жижиглэж зөөдөг гэнэ. Энэ нь ч бас Алтанбулагийн боомт дээрх ачааллыг нэмэгдүүлж байдаг юм байна.


