Шар айрагны, айрагны баяр гээд уушийн газруудад болдог баяр хэдэн арваараа бий. Харин Сорт зоогийн газар "Цуйвангийн баяр" хэмээх сонирхолтой арга хэмжээг ирэх даваа гаригт хийх гэж байна.
Цайны цагаар буюу 12.00-15.00 цагт үргэлжлэх уг арга хэмжээнд оролцохын тулд 6500 төгрөгийн үнэтэй тасалбар төлөх юм. Арга хэмжээнд оролцогчид зоогийн газраас олгосон тавган дээр зургаан төрлийн цуйвангаас нэг удаа хүссэн хэмжээгээрээ зооглох боломжтой.