Катарын хэвлэл мэдээллийн томоохон байгууллага болох "Аль-Жазира" АНУ дахь кабелийн сувгаа хааж ирэх дөрөвдүгээр сараас дамжуулалтаа зогсоох шийдвэр гаргажээ. Ингэх болсон шалтгаан нь Америкийн телевизийн уур амьсгал маш тааламжгүй байдагтай холбоотой гэнэ. Аль-Жазира суваг гурван жилийн тус америк хувилбараар нэвтрүүлэг дамжуулж байгаа хэдий ч хангалттай тооны үзэгчтэй болж, хандалт авч чадалгүй өдийг хүрсэн байна.
Тус суваг 2013 оноос АНУ-д үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 61 сая айл өрх, албан байгууллагад хүрч байсан байна. Гэвч оргил цагуудад үзэгчдийн тоо нь 30 мянгаас давж чаддаггүй байжээ.
АНУ дахь телевизийн сувгаа хааж байгаа хэдий ч тоон үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж эхэлнэ гэлээ.