Шашны хэт даврагчдын бүлэг болох "Исламын улс"-ын алан хядах үйл ажиллагаанд зориулж хадгалсан байж болох их хэмжээний бэлэн мөнгө нууж байсан барилгуудыг АНУ-ын агаарын хүчнийхэн сүүлийн саруудад устгасан билээ. АНУ-ын төв коммандлалын тэргүүн Ллойд Остин пүрэв гаригт өгсөн мэдээллээрээ бид их хэмжээний хохирлыг учрууллаа хэмээн мэдэгдлээ.
"Бид Иракийн Мосул хотод байсан их хэмжээний мөнгө хадгалж байсан барилгийг устгаж чадсан. Энэ нь "Исламын улс" бүлэглэлд маш их хэмжээний хохирол учруулж чадсан байх учиртай" гэж онцолсон байна.
Үүнээс үүдэн "Исламын улс" хэдийн санхүүгийн хувьд бэрхшээлд орж эхэлсэн гэж мэдээлсэн байна.