Нэгдүгээр сарын 16
- Өнөөдөр бол жилийн 16 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -25 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 6, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу өдөр гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2003.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.50, юань 304.80, вон 1.65 төгрөг байна.
- СБД, Бэлхийн зам 33-2-31 Дамбадаржаад 10.00 цагт Улаанбаатар Ротари клуб “Найдвар” эмнэлэгийн нээлтийн арга хэмжээ болно.
- 09.00 цагт Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн удирдах албан хаагчдын “Бүтээмж, харилцаа, ёс зүйт манлайлалыг нэмэгдүүлэх нь” сургалт Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.
- 12.00 цагаас “ЦАГААН САР – НҮНЖИГТЭЙ” экспо худалдааны нээлт Дүнжингаравт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд₮ Өнөөдөр бол шашны эрх чөлөөний өдөр.
- Мөн Тайланд болон Мьянмар улсын Багш нарын өдөр юм байна.
- 2006 онд Африкийн анхны эмэгтэй төрийн тэргүүн, Либерийн ерөнхийлөгч Ellen Johnson Sirleaf ерөнхийлөгчийн тангарагаа өргөжээ.
- 2005 онд Румыны их сургуулийн багш, зохиолч Adriana Iliescu 66 насандаа өөрийн охин болох Eliza-г төрүүлж байсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр насандаа төрүүлсэн ээжээр тодорч байжээ.
- 2001 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон ерөнхийлөгч агсан Теодер Рузвельтийг Испани-Америкийн дайнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Хүндэт медалиар шагнаж байжээ.
- 2001 онд Конго улсын ерөнхийлөгч Laurent-Désiré Kabila өөрийн бие хамгаалагчдын нэгэнд алагджээ.
- 1556 онд II Филипп Испанийн эзэн хаанаар өргөжлөгджээ.
- Испанийн хатан хаан I Изабелла Испанийн хэлний анхны дүрмийг гаргажээ.