Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч улам чангарах болсныг мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг энэ сарын 18-23-ны хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.
Түүнээс гадна тус аймагт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Одоогийн байдлаар тус аймагт уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж буй юм. Ханиад томууны өвчлөл их байгаа г нь цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох бас нэг шалтгаан болсон аж.