Европын холбоо Иранд тавьсан эдийн засгийн болон санхүүгийн хоригоо цуцлах шийдвэр гаргасан байна. Цөмийн хөтөлбөртэй холбогдуулан авсан энэхүү хоригийг авах шийдвэр энэ сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.
Цөмийн асуудлаа шийдэх тухай гэрээг Тегеран биелүүлж ажилласантай холбоотойгоор энэхүү эдийн засаг болон санхүүгийн хориг арга хэмжээг цуцлах шийдвэр Европын холбооны зөвлөл гаргаж бичиг баримтад 2015 оны аравдугаар сард гарын үзэг зурсан байна.
Түүнчлэн Иран улс хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж байгаа учраас үүний хариуд АНУ, Европын холбоо тус улсын боломжыг нэмэгдүүлэн, Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой хоригыг ийнхүү нэн даруй цуцалж байгаа юм.