Японы мэргэжлийн сумо бөхийн энэ сарын барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар Банцүкэд жюүрёогийн зүүний ест эрэмбэлэгдээд байсан ч биеийн байдал нь тааруугаас зодог тайлахад хүрсэн байна. Түүнийг цусны хорт хавдар хэмээх хүнд өвчин туссаныг Токицүказэ Ояката мэдэгдлээ. А.Хүчитбаатарын бие 2015 оны долдугаар сараас эхлэн өвдөж, есдүгээр сард эмнэлэгт үзүүлтэл ийм онош тавьсан байна. Өдгөө хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. Азаар өвчин нь эхний шатандаа оношлогдсон учраас эмчилгээ үр дүнтэй болно гэж эмч нар нь хэлжээ. Түүний эмчилгээний зардалд нэмэрлэхээр элэг нэгт бөхчүүд нь хандив цуглуулж эхэлсэн байна.