Нэгдүгээр сарын 17
- Өнөөдөр бол жилийн 17 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -34 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин өчүүхэн ирэх өдөр гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2003.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.80, юань 304.80, вон 1.65 төгрөг байна.
- 18.00 цагаас Чингисийн талбай дээр ирвэс хамгаалах сангийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалд зориулж 1000 зул өргөнө.
- 16.00 цагт Интерном номын дэлгүүрт "Намрын шөнийн зүүд", "Хайду хааны цадиг" зэрэг романуудаараа уншигч олны танил болсон МЗЭ-ийн гишүүн Санжаагийн Батжаргалын Монголын түүхэн сэдэвт "Их хайрын түүх" номын баяр болно.
- Энэ сарын 22-24-ний өдрүүдэд УДЭТ-т “Надад үлдсэн найз” мюзикл тоглогдоно. Харин өнөөдөр 14.00 цагаас драмын театрын 3 давхарт тус тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан нийгэмлэгүүдийн холбооноос цахилгааны төлбөрөөс нэг тэрбум төгрөг завшиж хэрэглэгчдийг хохироосон талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Оюутолгой" компани гэрээт компанийнхаа санхүүжилтийг өгөхгүй байгаагаас ажилчид цалингаа авч чадахгүй болсон талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Геологийн төв лабораториос уул уурхайн компаниудад санал болгож буй шинэ тоног төхөөрөмжүүдийн талаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 65 жилийн ойд зориулсан үе үеийн удирдлагуудын дугуй ширээний уулзалт, ярилцлага болно.
- 11.00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдааны талаар хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөний тухай мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Төрийн ордны Их танхимд Ардчилсан эмэгтэйчүүдийн 4-р чуулганы нээлт болно. Чуулганд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцож үг хэлнэ.
- 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийнэ.
- 11.00 цагаас нийслэлийн БЗД-н 27-р хороо шинэ байрандаа орно.
- Сар шинийн баярт зориулсан худалдаа наймааны салхийг хагалж “Их Нүүдэл Монгол Медиа Групп” ХХК-иас “Ёндоотой Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаагаа “Монголын Үйлдвэрчиний эвлэлийн соёлын төв" ордонд энэ сарын 18-наас 24-нд зохион байгуулах гэж байна.
- “Мэргэжлийн зураачдын нэгдсэн үзэсгэлэн” “Blue moon” арт галлерейд нээлтээ хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Бүгд Найрамдах Тунис улсын Хувьсгалын өдөр тохиож буй юм.
- 2007 онд Их Британийн түүхэн дэх хамгийн хүчтэй шуурга болж, 17 хүний амийг авч оджээ.
- Баруун Африкийн Сьерра-Леоне улсад 1991 оноос 2002 он хүртэл үргэлжилсэн иргэний дайн 2002 оны энэ өдөр дуусчээ.