Алдарт дуучин Селин Дион нөхөр болон төрсөн ахаа улайн хоолойн хорт хавдар өвчний улмаас алдаад байна.
Түүний нөхөр Рене Анжелил өнгөрсөн пүрэв гаригт 73 насандаа өөд болсон бол энэ явдлаас хоёр хоногийн дараа түүний төрсөн ах Даниел Дион 59 насандаа таалал төгсжээ. Хайрт дуучинд нь тохиолдож буй энэ уй гашууг сонсогч, шүтэн бишрэгчид нь хамтдаа хуваалцаж байгаа ба дэлхийн урлагийн ертөнцийнхөн гүнээ харамсаж буйгаа илэрхийлсээр байна.

Селин Дион нөхрийгөө сүүлчийн замд нь үдэх ёслолын ажлаар Лас Вегас хотод байх үед төрсөн ах нь өөд болсон тухай аймшигт мэдээг дуулгажээ.
Маш дотно өссөн төрсөн ах болон, 22 жил ханилсан ханиа ойрхон зайтай алдсан явдал түүнд их хүнд тусаж байгааг ойрын эх сурвалжууд хэлжээ. Тиймээс түүний шүтэн бишрэгчид түүнд сэтгэлийн дэм өгч, дэмжсээр байгаа билээ.