Өнгөрсөн бямба гаригт Сири улсын зүүн хэсгийн Дайр-Эз-Заур хотод шашны хэт даврагчдын "Исламын улс" бүлгийнхэн халдаж Засгийн газрыг дэмжигч гишүүд болон тэдний гэр бүлийнхэн гээд 135 орчим хүнийг хөнөөжээ. Мөн тэд 400 гаруй хүнийг барьцаалаад байгаа бөгөөд энэ нутаг дэвсгэр засгийн газрын хяналтад байсан юм.
Тэд барьцааны хүмүүсийг авч Сирийн хойд хэсэгт байрлах өөрсдийн мэдлийн газар болох Ракка хотруу явсан байна. "Исламын улс" бүлэглэлийнхэн 2014 оны зургадугаар сараас хойш нийтдээ 2000 гаруй Сирийн иргэдийг цаазалсан ба одоо барьцаанд байгаа хүмүүсийг мөн цаазалж болзошгүй гэж хүний эрхийн төлөөх байгууллагууд Засгийн газарт сануулж байна.