Өнөөдөр Тайваний ерөнхийлөгчийн сонгууль болж сөрөг хүчнээс нэр дэвшсэн Цай Ин Вен ялалт байгуулж анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо. Эрх баригч Куоминтаний намаас нэр дэвшигч Эрик Чу ялагдлаа хүлээн зөвшөөрснөөр түүний ялалт тодорхой болсон юм.
Сөрөг хүчин буюу Тайваний Ардчилсан Дэвшлийн Нам нь Хятад улсаас тусгаар оршиж, бие даасан улс болох чин хүсэл эрмэлзэлтэй энэ талыг тууштай баримталдаг хүчин бол одоогийн эрх баригч Куоминтаний Нам өнгөрсөн 70 жилийн турш Тайваний төрийн эрхийг барихдаа Бээжинтэй харилцаагаа сайжруулж, хамтран ажиллах бодлого баримталж ирсэн билээ.
БНХАУ Тайваний арлыг өөрийн нэг муж хэмээн үзсээр ирсэн ба зэвсгийн хүчээр эргүүлэн өөрөө нэгтгэнэ хэмээн сүрдүүлдэг юм. Тиймээс ерөнхийлөгчөөр сонгогдсон Цай Ин Вений цаашдын ажил бодлогод дэлхий нийт ихээхэн анхаарлаа хандуулж байгаа юм