Өнгөрсөн оны аравдугаар сард Японы компаниуд Ираны зах зээлд орох тухай хоёр орны Гадаад хэргийн сайд нар зөвшилцсөн билээ. Тэгвэл Японы засгийн газар ирэх сараас Иран улстай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар болжээ.
Тегеран цөмийн хөтөлбөрийг хянах гэрээг дагаж мөрдсөнөөр Иран улсад авсан хориг арга хэмжээнүүд цуцлагдаж эхэлсэн ба тус улсын зах зээл одооноос идэвхжиж эхлээд байгаа юм.
Ингэхдээ Япон улс Саудын Арабтай харилцаагаа хэвийн үргэлжлүүлж, Ойрх дорнодын зөрчлийн асуудалд төвийг сахих байр сууриа хадгалж үлдэх арга замыг хайх болно.