Швед улсын дунд сургуулийн сурагч Литв гаралтай 15 настай Арминас Пилекасийг 14 настай Сирийн дүрвэгч хүү Ахмед Мустафа хутгалж амь насыг нь хөнөөсөн тухай дэлхий дахин шуугиж байна.
Аймшигт хэрэг энэ сарын 11 ны өдөр болжээ. Арминасын зүрхэн тус газар гал тогооны хутгаар нэг удаа дүрснээс хүү амиа алдсан байна. Хэрэг гарах болсон шалтгаан нь Сирийн дүрвэгч хүүг олон сарын турш дарамталж доромжилдог байснаас үүдэлтэй гэнэ.
Сири хүү Ахмед Мустафагын эцэг эхийн хэлснээр "Хүүг өдөр бүр дарамталж, доромжилж байхад сургуулийн зүгээс ямар ч арга хэмжээ авч байгаагүй. Энэ нь түүнийг ийм зүйл хийхэд хүргэлээ" гэсэн байна.
Харин алагдсан хүүгийн ар гэрийнхэн "Сири хүү ангийнх нь охинд бэлгийн халдлага хийсэн тул Арминас ангийнхаа охиныг хамгаалж байгаад амиа алдсан. Дүрвэгч хүүг доромжилсон явдал огт байхгүй "гэжээ. Уг хэргийг Шведийн цагдаагийн газар шалгаж байна.