"Ирвэс хамгаалах сан"-гийн ажилтан талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалд зориулж өнөөдөр 18.00 цагт Чингисийн талбай дээр 1000 зул өргөх ёслол болж өнгөрлөө.
Тус ёслолд албан бус тоогоор 700 орчим хүн ирж 5000 орчим зул өргөсөн байна.
Мөн түүнчлэн зул өргөх ёслолд УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Энх-Амгалан нар оролцлоо.



