Нэгдүгээр сарын 18
- Өнөөдөр бол жилийн 18 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 10, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрч хүч ихсэх сайн өдөр гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2008.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.30, юань 305.50, вон 1.65 төгрөг байна.
- Өнөөдөр бол цуйвангийн өдөр.
- 12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-аас мэдээлэл хийнэ.
- 09.00 цагт Сувилахуйн сургууль дээр Монголын боловсролын салбарт анх удаа чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийнхөө нээлтийг хийх гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.
- NBA стандарт монголд анх удаа, МУИС-ийн спорт зааланд ашиглагдаж эхлэх гэж байна. Нээлтийн арга хэмжээ 14.30 цагт МУИС-ийн хичээлийн 4-р байрны спорт зааланд болно.
- Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 10.00 цагаас болно.
- 14.00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа БЗД, 14-р хороонд болно.
- Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хороодын бүртгэлийн ажилтай НЗДТГ-ын цэргийн штабаас танилцана.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1963 оны энэ өдөр Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Майкл Адамс мэндэлжээ.
- 1993 онд Чех болон Словак улсууд НҮБ-д нэгджээ.
- 1983 онд Нацистийн дайны хүнд гэмт хэрэгтэн Клаус Барби баривчлагдаж байжээ.