Хятадууд манай түүх, соёлын дурсгалт, хосгүй үнэт зүйлсийг ихэд сонирхож, хил давуулан авч гарах гэсэн тохиолдол нэг бус удаа гарч байна. Энэ сарын 12-нд улсын хилээр хууль бусаар олон тооны, эртний эдлэл нэвтрүүлэх гэж байсан хүмүүсийг тагнуулынхан илрүүлэн шалгаж эхэллээ.
Монгол Улсын иргэн Б, түүний нөхөр болох БНХАУ-ын иргэн Х нар Замын-Үүд дэх хилийн боомтоор олон тооны зурмал бурхан, модон бар, мөнгөн цөгц, хүрд зэргийг урд хөрш рүү хууль бусаар гаргах гэж байсан аж.
Б, Х нар нь энэ сарын 10-нд зарим эд зүйлээ илгээмжээр Замын-Үүд рүү явуулсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Шуурхай ажиллагааны үр дүнд хамсаатнуудыг илрүүлж, улсын хилээр гаргах гэж байсан түүх, соёлын үнэт зүйлийг хураан авсан байна.
Үүнээс өмнө манай “Хилчин” спорт хороонд Өвөрмонголын талыг хариуцсан менежерээр ажиллаж байсан Ё гэгч эр XIX-XX зууны эхэн үеийн дурсгалд тооцогдох эд зүйл Урт цагааны
эртний эдлэлийн наймаачдаас авч, хил давуулах гэж байгаад баригдан нэг жил гурван сар хорих ял шийтгүүлж байсан юм.
Г.РАВЖАА