Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд зэрлэг амьтдын байршил, идэвх, өвлийн амьдралынх нь талаар мэдээлэл цуглуулах зорилгоор Уянга хэмээх газарт 2015 оны арваннэгдүгээр сарын 20-нд “Reconyx” маркийн, хөдөлгөөн мэдрэгчтэй автомат камер байрлуулжээ.
Уг камерыг хувийн шугамаар олж аваад туршиж үзсэн аж. Камер байрлуулсан газарт тухайн үед 25 см зузаан цастай, 18 градус хүйтэн байсан аж. Түүнээс хойших 20 хоногийн хугацаанд халиун буга, бор гөрөөсний 189 зураг уг камерт үлдсэн байна.
Халиун бугын сүрэг шөнийн 02.00 цагаас өдрийн 11.30 цаг хүртэл цас цавчин идээшилсэн нь нь уг камерт бичигдэж үлджээ. Тэдэн дунд ганц эвэртэй бор гөрөөс байгаа аж.
Бие гүйцсэн, тарга тэвээрэг сайтай, цатгалан, толгойныхоо дунд хэсгээс ургасан салаагүй ганц эвэртэй уг гөрөөсний зураг Хан хөхийн нурууны байгаль хамгаалагчдын анхаарлыг татсан байна.
Уг гөрөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 23-ны 10.30 цагийн үед зургаа зургаан удаа “татуулжээ”. Духан дээрээ ганц эвэртэй гөрөөс өмнө нь харж байгаагүй гэж нутгийн иргэд, байгаль хамгаалагчид хачирхаж байна.
Б.БАЙГАЛ