Альпын нуруунд сургуулилт хийж байсан Францын гадаад легионы буюу хөлсний цэргүүд цасан нурангид даруулсан байна. Үүний улмаас таван цэрэг амиа алдаж зургаан цэрэг хүнд бэртэл авсан байдалтай олджээ.
Италийн хилийн ойролцоох "Valfrejus" амралтын газар нийтдээ тавин зэрэг цанын бэлтгэл хийж байсан бөгөөд нурангид дарагдсан цэргүүдийг нохойн чарга болон нисдэг тэргээр хайх ажил үргэлжилж байна.
Өнгөрсөн долоо хоног яг энэ газраас холгүйхэн хоёр сурагч, нэг жуулчин мөн цасанд даруулж амиа алдсан билээ.