Цагаан идээнийхээ амт чанараар нийслэлчүүдийг татдаг Архангай аймгийн Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлийнхний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэг дэх “Скай” их дэлгүүр өмнөх талбайд гарч байна. Гурав дахь жилдээ уламжлал болон гарч буй уг үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулж буй гэнэ.
Уг үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын малчин иргэд, нөхөрлөлөөс 10 гаруй нэр төрлийн 70 тонн цагаан идээ бэлтгэснээ борлуулан оролцож байгаа аж. Цагаан сарын баярыг угтан “Цагаан идээг ченжгүй худалдаална” уриатай энэ арга хэмжээний үеэр хорхой ааруул, чипсэн ааруул болон хэвд оруулсан ааруул кг нь 12.000-15.000, шар тос кг нь 10.000, тогооны өрөм 10.000-12.000, цагаан тос кг нь 7000, мэхээртэй тос кг нь 10.000, тавгийн хэлбэрт оруулсан ааруул кг нь 15.000, 25 ширхэгтэй нь 150.000, 45 ширхэгтэй 280.000 төгрөг гэсэн үнээр худалдаж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.