Хөвсгөл аймгийн Их Уул суманд малын гоц халдварт галзуу өвчин гарчээ. Тус сумын Шивлэг багийн нутаг, Хавчигийн анга гэх газарт өвөлжиж буй иргэн Б.Б хоёр үхэр энэ сарын 11-13-нд өвчнөөр хорогдсоныг мэргэжлийн байгууллагынхан нягтлаад галзуу өвчин гэж оношилсон аж. Тиймээс сумын Засаг даргын А-05 тоот захирамжаар 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Өвчний голомтонд нэг гэр бүлийн гурван хүн, долоон адуу, 61 үхэр, 220 ямаа байгаа бөгөөд нэмж мал өвчлөөгүй бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлт хийж дуусаад байгаа гэнэ.