Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны их сургуулийн зааланд уг үзэсгэлэн худалдаа зохиогдоно. Үзэсгэлэн худалдааг Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс энэ сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Лам дээл, хүрэм, хантааж, шарвааран өмд, дан цамц, цүнх, тагшны аяга зэрэг лам хуваргуудын хэрэглэдэг бүхий л зүйлийг хямд үнээр худалдах гэнэ. Үзэсгэлэн худалдаанд борлуулах зүйлсээ Эрдэнэмандал хийдийн оёдолчид өөрсдөө ёс журам, стандартын дагуу оёж урлажээ.