АНУ нефтийн экспортод тавьсан хоригоо өнгөрсөн оны 12 дугаар сард цуцалснаас Япон улс 40 жилийн дараа дахин АНУ-аас нефт худалдан авч эхэллээ.
Техасын эхний багц буюу 300 мянга орчим тонн нефтийг Японы нефтийн худалдаа эрхлэгч "Cosmo Energy Holding" компани худалдан авсан бөгөөд нефтийнхээ ихэнхээр нь бензин үйлдвэрлэх гэнэ.
АНУ 1970 оноос эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс нефть экспортлохоо зогсоосон байсан ч дотоодын үйлдвэрлэл эрс өсөж, занарын орд газрын нефт олборлолтын хэмжээ өссөнтэй холбоотойгоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хүсэлтээр шийдвэрээ цуцалсан билээ.
Япончууд Ойрхи дорнодод нефтийн нийлүүлэлтээ хараад бус болгох, мөн төрөлжүүлэх зорилгоор АНУ-аас нефть худалдан авч байгаагаа мэдэгджээ.