Ойрын хугацаанд хүйтэн өдрүүд үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 24-нөөс хүйтний эрч сулрах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
20, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-22-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
- Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 33-38 градус,
- Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус,
- Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус,
- Бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.