Авто техникийн улсын үзлэг, тооллогын дүнгээр нийт авто машины 76.7 хувийг арваас дээш жил ашигласан автомашин эзэлж байна гэсэн статистикийн дүн мэдээ гарчээ.
Харин 20.3 хувийг дөрвөөс есөн жил, 3 хувийг гурав хүртэл жил ашигласан шинэвтэр автомашин эзэлж байгаа юм. Өнгөрсөн оны авто техникийн улсын үзлэг, тооллогоор нийт 482 мянган автомашин тоолсон нь 2014 оноос 10.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тоолсон автомашины 71.3 хувийг суудлын, 22.8 хувийг ачааны, 4.3 хувийг автобус, 1.7 хувийг тусгай зориулалтынх эзэлж байгаа юм.