"Эмнэсти Интэрнэшнл байгууллагаас хийсэн судалгаагаар""Apple", "Samsung", "Sony" зэрэг дэлхийн томоохон компаниуд үйлдвэрлэлд ашигладаг эрдэс бодисуудыг насанд хүрээгүй хүүхдээр олборлуулж байгаа эсэх талаар огтхон ч анхаардаггүй гэсэн хариу гаргасан байна.
Хятадын кобальт үйлдвэрлэгч "Зежианг Хуаю Кобальт" компани Ардчилсан Конго улсын уур уурхайгаас түүхий эд , эрдэс бодисоо авдаг ба Конго улс нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг идэвхтэй ашигладаг орон юм. Харин үндэстэн дамнасан 10 том корпорац тус компаниас кобальт худалдан авдаг нь тогтоогдсон юм.
2014 оны есдүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд Конго улсын өмнөд хэсэгт л гэхэд 80 хүн уурхайн гүнд амиа алдсан гэсэн мэдээлэл хүний эрхийг хамгаалагчдад ирсэн байна. Мөн "Эмнэсти интернэшнл" байгууллага ийм уурхайнуудад ажилладаг долоогоос дээш насны хүүхдүүдийн судалгааг гаргаж илтгэлдээ дурдсан байна. Илтгэлд нэр нь дурдагдсан компаниуд хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж, арга хэмжээ авахаа мэдэгджээ.