Өнгөрсөн 1 дүгээр сарын 14-ны өдөр Бельги улсын Кнокке-Хэйст хотын “vtbKultuur Knokke-Heist” байгууллагаас
"Endless beauty of Mongolia" нэртэй арга хэмжээг зохион байгууллаа. Уг байгууллага нь Бельги улсын Фландерс мужид соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй гишүүнтэй нийгэмлэг юм. "Endless beauty of Mongolia" арга хэмжээнд нийгэмлэгийн 200 гаруй гишүүнээс гадна Бельги улсад суугаа элчин сайд Х.Даваадорж оролцож, үг хэлсэн байна.
Түүнчлэн Бельгийн нэгэн гэр бүл 2007-2009 онд Монголд хийсэн аяллынхаа тухай баримтат кино үзүүлж, Өргөмжит Консул Пол Ван Воув Монголын соёлын эд өлгийн зүйлсээр гаргасан үзэсгэлэнгээ танилцуулсан байна. . Энэ жил Монгол Улс, Бельги Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа билээ. Тиймээс энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг Бельги Улсад сурталчлахад цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзжээ.