Монгол улсын Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ.
Гадаад дотоодын зах зээлээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн Хөгжлийн банк, Голомт банкаар дамжуулж бололцоо олгосоны үр дүнд “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэр энэ сарын 25-нд нээлтээ хийх гэж байна.
Тус үйлдвэр нь үндэсний хөрөнгө оруулалт бүхий, олон улсын шаардлага хангасан, бүрэн автоматжуулсан дуслын шингэн эм үйлдвэрлэх зориулалттай иж бүрэн цогцолбор юм.
Үүнд:
- Олон улсын GMP-ийн ариун эм үйлдвэрлэлийн шаардлагад нийцүүлсэн зориулалтын зураг төслийн дагуу хийсэн барилга байгууламжтай,
- Австри, Герман, Хятад улсын хамтарсан, салбартаа тэргүүлэгч, дэлхий даяар танин мэдэгдсэн, 40 гаруй улс оронд бүтээгдэхүүнээ экспортлодог AUSTAR, SHINVA, STERIS AUSTAR зэрэг компаний ISO 9001, ISO14001, ISO 22000 итгэмжлэлтэй чанарын өндөр баталгаатай автомат тоног төхөөрөмжтэй. Мэргэшсэн, GMP сургалтанд хамрагдсан багаар ажиллах ур чадвар бүхий боловсон хүчинтэй,
- Монгол улсын чанарын шаардлага хангасан түүхий эд, туслах материалаар, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэл эрхлэх зориулалттай,
- Дотоодын хяналтын лабораторийг GLP-н шаарлагын дагуу байгуулж, үйлдвэрийн гадна, дотор орчин, бүтээгдэхүүний чанарын хяналтыг иж бүрдлээр гүйцэтгэхээс гадна Чанарын удирдлагын тогтолцоог (ISO) нэвтрүүлнэ,
Үйлдвэр дараах хэсгээс бүрдэнэ:
- дүслын шингэн эм үйлдвэрлэх модуль (энд дуслын шингэн эмийн найрлага, савлагаа, халуун ариутгал, баглаа боодол, хайрцаглалт зэрэг хэсэг багтана),
- ус цэвэршүүлэх, холих систем,
- агааржуулалтын иж бүрдэл систем,
- уур, ус халаах, хөргөх хэсэг, дулаан, бохирын дамжуулах хэсэг,
- түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах,
- хими, микробиологийн шинжилгээний лаборатори,
Дотоодын хөрөнгө оруулалттай ашиглалтад орж буй энэ үйлдвэр нь ариун эмийн үйлдвэрлэлийн олон улсын стандартын шаардлагын (international GMP) дагуу барилга, тоног төхөөрөмж, технологи ашиглаж байгаа учир гарах бүтээгдэхүүн нь мөн дэлхийн жишигт хүрсэн болно.
Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд цагт 4,500-5,000 уут, жилд 24,000,000 уут дуслын шингэн үйлдвэрлэхээс гадна 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүийн 80 орчим хувь нь Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон бүтээгдэхүүн байна. Үйлдвэрийн нийт байгууламж нь 4,000м2, үйлдвэрлэлийн талбай 1,600м2, агуулах 2000м2 зэрэг талбайтай, нийт 50 гаруй ажилтантай ба үүнээс эм зүйч 6, инженер техникийн ажилтан 20, бусад мэргэжлийн боловсон хү=чин 10 болон мэргэшсэн ажилчид 20 байна.
Түүнчлэн Монгол Улсын эмчилгээнд хэрэглэгддэг бүх төрлийн дуслын шингэн эм, гемодиалезийн буюу бөөрний дутагдлын үед хэрэглэх шингэн эм болон тусгай технолгиор бэлтгэдэг шингэн эм зэрэг төрөл бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Үйлдвэр ашиглалтад орсноор дараах ач холбогдолтой:
- Үндсэний үйлдвэрлэлийн, олон улсын чанарын шаардалга хангасан дуслын эмийн шингэнийг дотоодын зах зээлд нийлүүлж үнийн уян хатан бодлого баримтална,
- Дотоодын зах зээлд ижил төрлийн импортын бүтээгдэхүүн бараг 50 хувь эзэлдгийг тооцвол үүнийг орлох, улмаар валютын гадагш урсгалыг багасгана,
- Бүтээгдэхүүнээ ойрын 2-3 жилдээ экспортонд гаргаснаар улсын валютын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ,
- Дүүрэг, хот, улсын төсөвт орлогын татвар, НӨАТ, бусад төрлийн татварын ихээхэн хэмжээний орлого оруулна,
- Хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу хийгдсэн тоног төхөөрөмжөөр ажиллах чадвартай, өндөр мэдлэг, хөдөлмөрийн сахилга баттай 50 хүний боловсон хүчин шинээр бэлдэж, урт хугацааны, баталгаат ажлын байраар хангахаас гадна түүхий эд, баглаа боодол, тээвэр зэрэг үйлчилгээ үзүүлж буй олон аж ахуйн нэгжид орлогын эх үүсвэр бүрдүүлнэ,
Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг Монголд эрхэлж нэвтрүүлснээр энэ салбарт орчин үеийн технологи, инновацийн шинэ босго түвшинд авчирч үйлдвэрлэлийн дэвшилтэт туршлага дадлыг бий болгоно,