Нэгдүгээр сарын 20
- Өнөөдөр бол жилийн 20 дахь өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -21 хэмийн хүйтэн бол шөнөдөө -30 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрхтэн хурц болох сайн өдөр гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2010.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 26.20, юань 305.70, вон 1.66 төгрөг байна.
- 1931 оны энэ өдөр Монгол Улсын гавьяат эдийн засагч Тужвааны Цэвээн мэндэлжээ.
- 14.00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны байранд /Сүхбаатарын талбайн баруун талд/ Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.
- Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд Олон Улсын түншлэгч байгууллагуудын зөвлөлдөх уулзалт 09.00 цагаас болно.
- Зохиолч С.Дашдооровын дурсахуй өдөрлөг 10.00 цагаас СУИС-ын оюутан театрт болно.
- Урт хугацааны хуримтлал, хадгаламж бүрдүүлэх зорилго бүхий Баялгийн сан буюу “Ирээдүйн өв сан”-гийн тухай хуулийн төслийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг 09.00-11.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
- Нийслэл, 21 аймгийн 200 бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт БГД-ийн 20-р сургууль дээр өглөө 09.00 цагт эхэлнэ.
- 10.00 цагт ЭМЯ дээр Эрүүл мэнд, спортын яам, харьяа газруудын удирдах албан тушаалтнуудтай эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж болон Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлаар уулзалт хийнэ.
- 10.00 цагаас АШУҮИС-ийн гарааны үйлдвэр болох Ходоодны хелико бактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Нано мед үйлдвэрийн нээлт болох гэж байна. нээлтэнд БСШУЯ сайд Л.Гантөмөр ЭМСЯны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар хүрэлцэн ирнэ.
- 12.00 цагаас Монгол улсын Филармони өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус хурлаар улсын Филармони 2016 онд тоглогдох нийт уран бүтээлүүдээ танилцуулах ба "Монгол уран бүтээл" төслийн нээлтийн тоглолтын талаар тайлбар хийнэ.
- Улсын филармонийн Морин хуурын чуулга, морин хуурч Р.Амарбаярын "Жингийн цуваа" тоглолтын хэвлэлийн бага хурал 12.00 цагт Улсын филармонийн байранд болно.
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НИТХ, ТББ-тай хамтран “Төр, сүм хийдийн харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох” нь сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.
- “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт 09.00 цагаас Шангри-Ла зочид буудалд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1931 оны энэ өдөр АНУ-ын физикч Дэвид Ли мэндэлжээ.
- 1893 оны энэ өдөр Шведийн хөнгөн атлетикч Георг Оберг мэндэлж байжээ.
- 1841 онд ХонКонг арлыг Их Британи эзлэн авчээ.
- 1265 онд Английн анхны парламент Вестминстерийн танхимд хуралджээ.