Хүний биед орсон бактеруудаас хамгийн хортой бактер нь хеликобактер юм. Нисдэг тэрэг шиг сэнстэй учир тэгж нэрлэсэн. Сэнсээрээ ходоодны ханыг өрөмдөж, гүнд нь амьдардаг гэнэ. Ходоод маш хүчиллэг орчинтой ч уг бактер ходоодны гүнд нь байдаг аж. Мөн тус бактер нь ходоодны салст шингэн дотор сэлж амьдран ходоодны хүчлийн эсрэг азот агуулсан уреаза фермент ялгаруулан ходоодны салстыг гэмтээж байдаг. Ходоодны салст эхлээд улайж, сүүлдээ шарх үүсдэг байна. Тэгвэл уг аюултай бактерын оношлуурыг эх орондоо үйлдвэрлэдэг болжээ. Өнөөдөр 10.00 цагаас АШУҮИС-ийн гарааны үйлдвэр болох Ходоодны хеликобактерын оношлуурын үйлдвэр, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Нано мед үйлдвэрийн нээлт болох гэж байна. Нээлтэнд БСШУЯ сайд Л.Гантөмөр ЭМСЯны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар хүрэлцэн ирэх аж.