Өчигдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт баригдаж буй “King tower” хотхоны барилгын өргөгч кранаас дамнуурга унаж иргэн Э-г гэмтээжээ.
Цагдаагийн алба хаагчид ослын газарт очиход хохирогч Э дамнуурганд нуруу хэсгээрээ хавчуулагдсан байжээ. Тэрбээр тус барилга дээр арматурын ажил хийдэг нэгэн аж.
Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.