2014 оноос өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлч хүртэл Иракийн 18802 энгийн иргэн амиа алдаж 36245 иргэн гэмтэж бэртсэн байна. Мөн энэ хугацаанд тус улсад 3,2 сая гаруй хүн орох оронгүй болсны 1 сая гаруй нь сургуулийн насны хүүхэд байгаа юм. Энэ талаар НҮБ-ын тусламжийн баг болон Хүний эрхийн комиссийн хамтарсан тайланд дурджээ.
Уг тайланд "Исламын улс" бүлэглэл, хүчирхийлэл болон хүний эрх их хэмжээгээр зөрчигдөж байгаа явдлыг буруушаасан байна. "Исламын улс"-ын явуулж буй үйл ажиллагаа дайны шинж чанартай, хүн төрөлхтний эсрэг, үй олноор нь хоморголон устгах зорилготой байгаа нь маш хүнд гэмт хэрэг юм гэжээ.
Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн боолчлол, хүчээр бүлэгт нэгтгэх, дайсагналд хүүхдийг ашигласан тохиолдлууд тоолж баршгүй байгаа нь Иракд хүүхэд, эмэгтэйчүүдийн байдал маш хүнд байгааг мөн энэхүү тайланд онцолжээ.
Ирак болон Сирийн томоохон нутгийг эзэлсэн “Лалын улс” бүлэглэлийн босогчид янз бүрийн угсаатан, шашинтай иргэдийг устгах байгаа болгож, тэднийг хавчиж, хүчирхийлж байгаа юм.