Кабель, интернэт, суурин утас гээд гурвалсан үйлчилгээг санал болгодог "Юнивижн" өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулжээ. S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилсөн төдийгүй өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоосон нь хэрэглэгчдийн дунд бухимдал үүсгээд байна. Өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгон хязгаарлажээ.
М буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болж өөрчлөгдсөн байна.
Энэ талаар тус компанийн мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад "Хэрэглэгчидтэй байгууласан гэрээний 8.2 дугаарт үнийг үйлчлэгч байгууллага өөрчлөх эрхтэй гэж тусгасан байгаа. Харин энэ талаараа үнийн өөрчлөлт хийхээс 10 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон, хэрэглэгчдэдээ мэдэгдэх ёстой тул өнөөдрөөс албан ёсоор мэдээлж байна" гэв.
Багцын шинэчлэлээ ирэх сарын 1-ээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Системийн инеженер Д.Энхбатын өгүүлснээр интернэтээр HD форматтай 2 цагийн бичлэг үзэхэд 10 гегабайт болдог аж.