Энэ сарын 17-ны өдөр БНСУ-ын Чежү арлын дэргэд авто машин, мотоциклтой мөргөлдсөн осол гарсан байна. Осолдсон мотоциклыг хоёр монгол залуу унаж явсан бөгөөд ослын улмаас нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгджээ.
Нас барсан залуу 18 настай А гэгч байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн залуу буюу 20 настай Б-ийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Монгол Улсын Гадаад хэргийн яам болоод тус улсад суугаа Элчин сайдын яам шаардлагатай бүхий л тусламж , дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаа ба монгол залуусын ар гэрийнхэн өнөө өглөө тус улсыг зорьсон байна. Хэргийг Чежү арлын цагдаагийн газар шалгаж байна.