Пакистан улсын Үндэсний "1122" аврах албанаас тус улсын баруун хойд нутагт орших Хайбер-Пахтунхва мужийн их сургуульд болсон халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 12 хүн шархадлаа хэмээн мэдээллээ.
Аврах албаны албан ёсны төлөөлөгч Билал Фалзийн хэлж буйгаар амь үрэгдсэн хүний тоог бүрэн гүйцэд гаргаагүй байгаа цаашид нас барсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ.
Харин хэргийн газарт үйл ажиллагаа явуулж буй "Фонд эдхи" төрийн бус байгууллагын төлөөлөгчдийн хэлснээр 15 хүн амиа алдаж, 50 хүн шархаджээ. Их сургуулийн ойр орчимд арав орчим дэлбэрэлт болсон байна. Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн болон мэргэн буучид халдлага үйлдсэн дөрвөн хүнийг устгасан бөгөөд ажиллагаа цаашид үргэлжлэх болно.
Нийтдээ гурван мянга гаруй оюутан, багш нарын байсан сургуульд халдсан халдлагын хариуцлагыг "Техрик-И-Талибан Пакистан" бүлэглэл хүлээсэн байна.